Xэн нэгэн дотны хүндээ аятайхан хоол хийгээд өгчих юмсан гэж бодож байгаа хүмүүст зориулан таны гал зууханд байх ёстой нэгэн электрон номыг хүргэж байна.
ТаТаХ || 10mb
Энэ хүү Америкт нэр алдраа дуурсгаж яваа шатрын аварга. Монголын нэрийг гадаадад дуурсгаж яваа түүний амжилт тун сонирхол татмаар юм. Баяраагийн Чингүүн одоо гурван настай. Тэрээр Сан Франциско хотын Бэй Ареа гэдэг газрын шатрын спортын аварга.
Түүний хамгийн сонирхолтой тулаан нь Уолнат Крик хотын менежер Тако Беллтэй хийсэн тоглолт юм. Хотын менежер энэ тулаанд ялагдал хүлээжээ. Тэрээр хожигдсондоо маш ичсэн ч Бэй Ареагийн шатарчин, бяцхан монгол хүү түүний сэтгэлд тод үлдсэн гэж хэвлэлийнхэнд ярьжээ. Б.Чингүүн хүү одоо Бэй Ареагийн хамгийн залуу шатарчин, гурван настнуудын дээд зиндааны тоглогч болжээ.
Тэрээр тоглолтод оролцож байхдаа тун шийдэмгий харагддаг бөгөөд шатрын хөлгөө сайн харахын тулд сандал дээр гарч зогсон шатраа тоглодог аж. Бяцхан шатарчныг түүний аав Баяраа дасгалжуулдаг. Тэд одоо ч гэсэн Бэй Ареад болж буй тэмцээнд байнга оролцдог байна.