Шинэ клип

 
25-р суваг телевизийн 15 жилийн ойн хvрээнд хийгдэж байгаа Making The Band нэвтрvvлгээс тєрєн гарч байгаа охидын шинэ залуу Anemone хамтлаг нь одоогоор гурван дуу, нэг клиптэй болоод байгаагаас "Хаврын хайр" нэртэй дуу нь сонсогчдын дунд нилээд хит болоод байгаа билээ. Гурван сарын турш vргэлжилж, одоо тєгсєх дєхєж байгаа шоуны vр дvнд єєрийн гэсэн єнгє тєрхтэйгээр хамтлаг болон бvрэлдэж буй Anemone хамтлагийн энэ дууны аяыг хамтлагийн продюсер УГЗ Ц.Чулуунбат, vгийг ZZ бичсэн байна.
Дуу хєгжимд дуртай залуусынхаа шинэ клипний санг арвижуулахаар дуучин A.N.D-ын "I Wanna Kiss You" нэртэй дууны клипийг санал болгож байна. Dj Shaman болон дуучин Энхзол нартай хамтран дуулсан энэхvv дууныхаа vг аяыг A.N.D єєрєє зохиосон бєгєєд клипээ Тwinzrecords-ын уран бvтээлчдээр хийлгэжээ.

 
Сvvлийн vед сонсогч фенvvдийнхээ дунд тарсан бутарсан гэгдэж байсан Kiwi хамтлагийн талаарх албан ёсны бус энэхvv мэдээллийг олон олон фенvvд нь нилээд сэтгэл гонсгор хvлээж авч байсан. Энэ мэдээллийн талаар хамтлаг болон хамтлагийн продюсерын зvгээс ч ямар нэгэн мэдэгдэл хийгээгvй. Гэхдээ энэ мэдээлэл худлаа мэдээлэл байсан байж болохыг харуулсан нэгэн нийтлэлийг энд бэлтгэлээ. Энэ бол Kiwi хамтлагийн цоо шинэ уран бvтээл болох "Санаандгvй..." нэртэй дууны клип юм. Дууны тухайд "Negun" хамтлагийн дуучин, продюсер Оки vг, аяыг нь бичиж, клипийг Wanted студид бvтээжээ.

Мєн энэ дуу нь Kiwi хамтлагийн шинэ цомогт багтаж байгаа ба нэр нь хараахан тодроогvй байгаа ч шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа зэргээс харахад хамтлаг тарах тухай асуудал худлаа гэмээр. Монголын дуу хєгжмийн урлагт єєрийн гэсэн содон єнгє аяс, орон зайг бvрдvvлж чадсан энэ хамтлаг тарахгvй байгаасай, цаашид шинэ шинэ уран бvтээлээр сонсогч, vзэгчдээ баярлуулж байгаасай гэсэн хvсэл олон хvний сэтгэлд хадгалагдаж байгаа билээ. Ямартай ч Kiwi хамтлагийн дууг сонсох дуртай, энэ хамтлагт хайртай залуусыг тус хамтлагийн шинэ уран бvтээлээр баярлуулж байгаадаа маш их баяртай байна.

"Black Eyed Peas" хамтлагийн єнгєрєгч оны 11-р сард гаргасан цомгийн гурав дахь синглээр тус цомгийн найм дахь дуу болох "Don't Stop the Party" дуу сонгогдсон бєгєєд клип нь энэ сарын 10-ны єдєр албан ёсоор цацагдсаныг эрхэм хэрэглэгч та бvхэнд хvргэж байна. Хамтлагийн гишvvд will.i.am, apl.de.ap, Taboo, Fergie нарын хамтран бичсэн хамтын бvтээл болох энэ дууг will.i.am, DJ Ammo нар продюсерлэжээ. Хvн ихтэй, халуухан club-ын хєл хєдєлгєєн ихтэй байдлыг дvрсэлсэн энэ дууны клип нь хамтлагийн єнгєрсєн жилийн тоглолтын хэсгийг харуулжээ.

The E.N.D. World Tour аялан тоглолтын vеэр хамтлагийнхны тайзан дээр болон тайзны ард байгаа байдлыг харуулсан энэ клип залуус та бvхэнд таалагдана гэдэгт эргэлзэхгvй байна. Мєн дашрамд дурдахад бид урьд нь "The Beginning" цомгийг хvргэж байсан билээ.

АНУ-ын Seatlte хотоос гаралтай, 1985 оны 1-р сарын 28нд төрсөн реппэр NoClue буюу Ricky Raphel Brown хэмээх залуу маань дэлхий дээрх хамгийн хурдан үглэдэг реппэрээр хоёр ч удаа тодорч Геннисийн рекордыг эвдэж байсан юм. Хэдийгээр тэр хэтэрхий хурдан үглэдэг ч гэсэн бусад хурдан үглэлттэй реппэрүүдээс үгээ хамгийн тод хэлдэг гэдгээрээ олны хүндэтгэлийг ихэд хүлээсэн юм 
 

Америкийн алдарт Black Eyed Peas хамтлаг єєрсдийн зургаа дахь бие даасан цомог болох "The Beginning" цомгийн хоёр дахь сингл "Just Can't Get Enough" дууныхаа клипийг Японд болсон газар хєдлєлт, цунамигийн гамшигт єртєж хохирсон Японы ард иргэдэд зориулжээ. Клипний зураг авалт Японд, дээрх гамшигт vйл явдал болохоос нэг долоо хоногийн ємнє хийгдсэн бєгєєд хайрлаж явсан нэгнээсээ хагацаж салсан хvмvvсийн амьдралыг харуулжээ. Видеоны эхэнд "Энэхvv клипний зураг авалт газар хєдлєлт, цунами болохоос нэг долоо хоногийн ємнє Японд хийгдсэн юм. Бидний бодол санаа, залбирал Японы ард тvмний тєлєє байгаа ба бид та бvхэнд хайртай" гэсэн бичиг гарахаас гадна Улаан Загалмайгаар дамжуулаvн хандив єргєх хvсэлтээр дуусдаг байна.