Friday, April 15, 2011

Дэлхийд анх удаа ДоX-той хүнийг эмчиллээ


МОСКВА./ПРАВДА-РУ/. Дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаагаа ДОХ-той өвчтнийг эмчилж чадсан байна.Гэхдээ энэ нь огт санамсаргүй тохиолдол байлаа. Германы эмч нар үхэлд хүргэдэг өөр нэгэн өвчин туссан хүнийг эмчлэх явцдаа санамсаргүйгээр түүний бие дэхь ДОХ-ын вирусыг устгасан байна.
Берлинд амьдардаг АНУ-ын иргэн, 42 настай Тимоти Рэй Браун гурван жилийн өмнө цусны хорт хавдраар өвчилж, нэгэн эмнэлэгт эмчлүүлж байжээ. Хожим тэр залуу бас ДОХ-ын халдвар тээгч болохыг нь мэджээ. Түүнд нугас шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн удаа хийсэн байна.

No comments:

Post a Comment