Sunday, May 8, 2011

Оxидууд минь болгоомжтой байгаарай





















Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний өмөн үү буюу хорт хавдрын нэг гол шалтгаан нь тохиолдлын секс болохыг эмч нар баталжээ. Сүүлийн үед энэ өвчний насжилт улам залуужиж, 16- 25 насны охид бүсгүйчүүдэд тохиолдох нь элбэг болсон байна. Умайн хүзүүний өмөн үү үүсгэгч нь папиллом вирус байдаг бөгөөд энэхүү вирус нь бэлгийн замаар халдварладаг юм. Тийм ч учраас ямар нэг зовиур илэрдэггүй тул шинжилгээнд хамрагдсан хүмүүсийн дийлэнх хувь нь өвчний хүнд үед эмчид ханддаг болох нь тогтоогдсон байна. "Даффодил” клиникийн ерөнхий эмч, Олон улсын эмэгтэйчүүдийн хавдрын нийгэмлэгийн гишүүн Л.Баярсайхан судалгааныхаа талаар "Энэ вирус нь нийт хүн амын 35 хувьд нь тархсан, бүр сүүлийн үед улам ихсэж байгаа” гэж тайлбарласан юм. Тиймээс охид бүсгүйчүүдэд уг өвчнөөс сэргийлэх, тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байхыг сануулан "Хүрээ Ротару” төвөөс олон ажил зохион байгуулж эхэлжээ.

No comments:

Post a Comment