Эрчүүдийн 90 хувь, бүсгүйчүүдийн 80 хувь нь амралтын газрын түр зуурын янаг амрагийн явдлын тухай мөрөөддөг гэнэ шүү. Богинохон хугацаанд амралтанд болсон хайр дурлалын роман нь карнавалтай адилхан санагддаг байна.
Иймэрхүү зүйл таны амьдралд тохиолдох аваас өөрийнхөө стиль имижийг эрс өөрчилж, өөр нэгэн намтарыг зохиоход бэлэн байх хэрэгтэй болов уу. Гэхдээ аливаа юм хоёр талтай байдаг шүү дээ.
Сайн талыг нь дурьдвал:
- Та сэтгэл хөдлөлийн цалгиаг авах болно. Амьдралын эрчмийг мэдрэхийн тулд цаг үеэ сэлгэж байхад зүгээр юм.
- Өөрийгөө гайхалтай, дур булаам болсон мэт мэдрэмжийг авч урьдынхаасаа 100 хувь илүү эрч хүчтэй болсон мэт санагдана.
- Гаж буруу мэт сонсогдож байх авч амралтнаас ирээд нөхөртэйгээ харьцах харьцаа сайжрах нь бий. Учир нь эерэг сэтгэгдэлтэй амралтнаас буцаж ирээд нөхрөөсөө их зүйл шаардахаа болих ч юм билүү.
- Магадгүй та түүнтэйгээ сууж болох юм. Заавал салж төгсөх албагүй шүү дээ.
Харин одоо сөрөг талыг нь тоочвол:
- Хэсэг хугацаанд түүнийгээ мартаж чадахгүй захиа бичих, утсаар ярихыг нь хүлээж битүүхэндээ үргэлжилсэн сэтгэлийн шаналлыг эдлэх болно.
- Жирэмсэн болох аль эсвэл ямар нэгэн өвчин авах эрсдэл гарахгүй гэхийг үгүйсгэхгүй юм. Иймд хамгаалалтгүй секс хийхээс татгалзах хэрэгтэй.
- Нөхөртэйгээ харьцах харьцаанд тань сэв сууж мэднэ. Хэрэв хар хүн чинь таны явдлыг мэдэх аваас уучилж чадахгүй л болов уу.
- Дахин ийм зүйлтэй учрахыг хүсээд байдаг болчихож мэдэх юм.
RSS in offline mode
8 years ago
No comments:
Post a Comment